Зах зээлийн мэдээллийн ил тод байдлыг сайжруулах үүднээс Монголын хөрөнгийн бирж нь Orderbook системийг нэвтрүүлэн хөрөнгө оруулагчдад үнэ төлбөргүйгээр ашиглах боломжийг олгож байгаа билээ. Энэхүү систем нь үнэт цаасны авах, зарах захиалга, хэлцэл, зах зээлийн индексүүдийн өөрчлөлт зэргийг бодит цагийн горимоор илүү нарийвчилсан байдлаар харуулахаас гадна хөрөнгө оруулагчид хийсвэр мөнгөөр арилжаанд орж, хөрөнгө оруулалтын ашиг, алдагдлаа өдөр бүрийн арилжааны үр дүнгээр хянах демо арилжааны системийг ашиглах боломжийг олгож байна.